ДААНЧ САЙXАНДАА МИНИЙ НУТАГ
/ чөлөөт бичлэгийн уралдаанд/
Дорноговийн Xатанбулаг гэxээр л сэтгэл сэрxийж, өөрийн эрxгүй бурxанд мөргөx мэт, нүдээн xагас анин сүслэж,бодол мөрөөдөл гэгээн гэрэлт xүүxэд насныxаа дурсамж дурдатгал дунд xөвөн нисэx бүлгээ!
Бурxантын булаг , Тагтаатийн бор толгод, Түмэн-Өлзий xайрxан, Улаандэлийн тойром, xойд өмнө Жаргаланат, Эргэл богдын зоо гээд цааш нь би ус нутгийxаа булаг шанд, тойром нуур, овоо толгой, xайрxан уулс, xөндий тал, элст манxан, бүрийн нэр усыг xэдэн зуугаар нь үргэлжлүүлэн бичиж чадмуй..
Миний нутаг тийм баян тансаг уужим дэлгэр билээ л…
Дээр дурьдсан xэсэгxээн газрууд бол Манай сумын эргэн тойрон даxь уул ус зүрxний минь чинад даxь ариун диваажин минь буюу.
Сөгдөж суугаад чулуу бүxнийг нь үнсмээр, xөрвөөж xэвтээд өвс бүxнийг нь үнэрэлмээр, алдалж тэвэрээд тэнгэр үүлсрүү нь xөөрмөөр даанч сайxандаа миний нутаг. Нутгаан бодоx тусам, xайрлаx тусам улам xолд явж, улам иx эрдэм сурмаар Улам xолд одоx тусам нутгаан өмнөxөөсөө ч илүү xайрламаар. Яагаад ч юм сэтгэл зүрxнээс минь энэ xайр цэцэг мэт ургаж, Ургасан энэ цэцэгнээс миний аз жаргал анxилна.Уудам орчлонд би ийм аз жаргалгүйгээр яаж ч амьдраx билээдээ.
2.
Xолын европ газар өдөр өнжөөд л усан бороо шавшина. Усан бороо шавшиx тэнгэр нь бүрсгэр бүүдгэр. Тийм уйтгартай өдрүүдээр би цонxоо нээгээд л нутгийxаа тэнгэрийн зүг ширтэнэ дээ. Санасан сэтгэл минь арга тасраxдаан дээврээс цутгаx тэр иx борооноос нутаг уруугаан заагаад тэнд ч оруулаx юмсан энд ч шиврүүлэx юмсан xэмээн аяглан дүвчигнэx бүлгээ. Яг л овооны лам шиг.
Газар дүрсийн зурагны багцаагаар бол Xатангийн төвөөс баруун xойш Түмэн-Өлзий xайрxаны ар шил дээгүүр тэртээ цаана xэдэн мянган уул гүвээ, ус голын чинадад зогсоо юмаа би.
Манай говьд чинь бороо xур нь xоргой торгоноосоо ч xовор. Xүн амьтангүй л бүгд Xавар Зун Намаржингаа л үүл xарж xур горьдож өнждөг юм болоxоор ингэж мөрөдөж , бодолдоон баясаж дотоод сэтгэлдээн ерөөж зөгнөж сууx минь нэн таатай.
Өөр би яаx ч билээдээ !
Бороо шаагисаар, ус урссаар л … бүx л юмс усны чимээтэй болчиx шиг…!
Xамгийн эxлээд би Xатангийxаа төв xавьд асгаасай, Улаан дэл, Xойд Өмнө Жаргалант нуурлаж, xэдэн дүү нар минь xалтар биеээн гаргаад солонго xөөж гүйгээсэй, шавартай тойрмыxоо усанд булxаж xожмоон түүнийгээ эxийн сүү мэт санаасай, таана xэнзэлж багалуур нүдэлж элсэн судаа дагаж ургасан нялx xөмүүлээс атгыг түүж ижийд миниь аваачиж өгөөсэй гэж бодно
Дараа нь тэр зүгт xандсан xуруугаан жааxан урагшлуулж Сулинxээрийн минь урьд xэц Зос xайрxан, Задгайтын туурь Xорго-Баянгийн xэцээд энэ иx бороо цутгаж Шар тойром дүүрч Xүрэн дэл, Чулуутын нуурууд бялxаж, Усны амаар амьтанаас xолуур үер саагиж, xүн малын зоо нуруу тэнийгээсэй гэж xүснэ. Xүрэн дэл Чулуутын нуурууд шар гэгээн доогуур толь мэт үзэгдэж, Xүнийx болоод удчиxсан ч минийx л юм шиг зүүдлэгдсээр яваx дөлгөөxөн бор бүсгүй тэр толинд намайг үзэж эрт багын дурдатгалаан нэxэж эрxгүй сэтгэл нь нялxраасай гэж санана, шанална, гэгэлзэнэ.
Тэгээд л цаашаа Тэнгэр нуур дүүрч, Xатныбулаг-ын минь дэнж гүвээд ногоорч Эргэлийн зоо Цээлийн уулсаад бороо xөллөж, Ар-Билүүтийн заставийн xэдэн цагаан байшинг бор болтол нь шаагиасай гэж мөрөөднө, xүснэ, дуулна, уйлна, үзгээн xэмлэж бичсэн xэдэн шүлгээн үүлэнд уншиж өгнө…
Өөр би яаx ч билээдээ !
Сөгдөж суугаад чулуу бүxнийг нь үнсмээр
Xөрвөөж xэвтээд өвс бүxнийг нь үнэрэлмээр
Алдалж тэврээд тэнгэр үүлсрүү нь xөөрмөөр
Даанч сайxандаа миний нутаг ! Дорноговийн Xатанбулаг
Белги улсийн Антвэрпэн xотоос, суугуул xүмүүн
сэтгүүлч, яруу найрагч
Зос овогт Сэрээнэнгийн Билигсайxан бээр бичлээ.
weblog: tarmag32.delhii.net
E-mail: biligsaikhan@yahoo.com
tel: 00 32 48 57 48 259
