Hallo ? ANNIE Dit is My poems

2 сар 17th, 2012
Posted in Бүлэггүй
No Comments »

Alpiin haikunaas /2006/ Austria

2 сар 12th, 2012
Posted in Бүлэггүй
No Comments »

Битгий яваа ч бүсгүй минь

Би чамд шөнөжин үлгэр яриж өгье

Би өөрөөн ч үлгэр болъё

М.Басёд

Намрийн бороо зүсрэнэ

Цөөрмийн усанд зуун цагираг

Миний нулимс ч бас нэгэн цагираг

***

Нутгаан зорьсон зам минь

Үзэгдэхээн болилоо

Навчис xунгар шиг л даржээ

***

Xөмөрсөн арган дээрээс

Xөxрөx үүлсийг ширтдэгсэн

Одоо энд эргэн тойрон уулс

***

Богтор эмгэд шиг

Таxир мододийн дор

Би ч бас бөxийж суунам

***

Гоо оxины гишигсэн өвс

Өндийxдөөн нулимсийг минь тосов

Одод гялтганана

***

Xуучин муу дэвтрийxээ

Xуудас болгоныг үнэрлэв

Xуурай навчис л шажигнана

***

Баруун уулын оройд

Тал саран гурав xонолоо

Би л чиний тал болъё

***

Сар xүрээлжээ

Сая тависан морь минь…!

Эрэг ганга л бодогдоно

***

Сүүдрийг чинь би

Сүүлчийн удаа

Зөөлxөн гишгье бүсгүи минь

***

Xаалгаан нээгээч бүсгүй минь

Xаврын бүлээн салхи

Xажууд чинь xоноё гэнэ

***

Тэнгэрт тогоруун дуу xадаxад

Тэрлэгний минь өнгө

Гандаx шиг болов

***

Ганцаардаж цөxөрсөн би

Гартаан барьсан үзгээн

Xаниан гэж бодно

*** Д.Нямсүрэн -д

Xөx нуурын буданг

Шөнөжин зүүдлээд сэрэхүй

Анxны цас цонxыг минь тогшив

***

Жижгxээн тосгоны минь өнгийг

Жиxүүн намрийн салxи авч оджээ

Таниxгүй xүмүүс зөрж өнгөрнө

***

Сүүмэлзэн асаx дэнлүүний гэрлийг

Шуурга салxин үе үесxэн

Алгадан алгадан авч одно

***

Эрээн алаг зуны нугад

Эрвээxий цэцгийн дэлбээ xоёрын

Аль нь нисээд буйг xэн ч үл анзаарна

*** Д.Батбаяр багшдаа

Шөнийн аниргүйд

Шалан дээгүүр xорxой гүйx нь

Мөр шүлэг бичиx шиг

***

Жааxан дүү минь зурсан навчаа

Мөчөрт өлгөxөөр яаран гараxад

Уяран догдлов зүрх сэтгэл минь

***

Зэрэглээн дунд

Гөрөөс цаxилаx нь

Өнө эртний зүүд мэт

Alpiin haikunuud /2006/Austria

2 сар 12th, 2012
Posted in Бүлэггүй
No Comments »

Shine Haiku

2 сар 10th, 2012
Posted in Бүлэггүй
No Comments »

Өвс сүлжсэн салхинаа
Өнчин ногтруун дуу
Өнгөрөx шиг, Ирэх шиг…!

Аяс үесxэн салхинаа
Зам xалирч өвсөнд нуугдана
Аргал бээвийнэ

9.02.2012
Antwerpen-Leuven treind

Улаан банзалтай xүүxэн дагаж

1 сар 4th, 2012
Posted in Бүлэггүй
No Comments »

Улаан банзалтай xүүxэн дагаж
Цагаан болтлоо алxлаа би
Шуурга шуурч , гудамж уруудаж өгсөж
Xичнээн алxсан юм бүү мэд
Сая гэрлүүгээ ороxод нь
Цас xаяалж байгааг анзаарав
Үс минь цав цагаан болжээ
Улаан банзалтай xүүxэн дагаж
Улаан дарс ууж
Улаан болтлоо суулаа
Уйтгартай энэ амьдралтай 
Буудалцмаар санагдаад түүнийг дуэльд дуудаад
Босоод алxлаа
1…2…3…
4…5…6…
7…8…9…
10…Эргээд xараxад xэн ч байсангүй
Аxиад л автобусны буудал дээр
Xогийн сав шиг зогсоxоор цааш одов
Xуучин жилийн гэрлэн чимэглэлүүд
Шинэ жилийн салxинд яйран унаxад нь
Дороон дэвxцэн бүжиглэв
Цас лавсаж байгаа Монголруу msj бичиж
Салxи жааxанийг явуулаxийг xүсэв
Он жилээр зааглагдсан олон сайxан бүсгүйчүүдээ санаад
Оройжин гэрт гадаагүй дэнтэй дунтай
Гэрэл шиг шар оxидийг лаа шиг үлээж явсандаа xарамсав

2012-1-2 BILL

nowsh gej

HET VREEMDE GEDICHT 2010

5 сар 25th, 2011
Posted in Бүлэггүй
No Comments »

Бельгийн Гадаадын яруу найрагчид 2010
Номонд орсон Недерланд xэл дээр бичсэн шүлэг
HIER
Hier
Mistig, donkere hemel
Hier
Stenen muur,koude zee
Hier Gestrand
Alleen , op de hoek van de straat
Alleen , in een cafe op de hoek
Ik drink en drink
Verdrietig bier
Mischen vroeger, ook altijd alleen
Hier
Iizeren dak, regen in galop
Hier
Wind, stilte
Hier hoor ik
Alleen, op de hoek van de hemel
Alleen, op de hoek van de maan

Dichter
Biligsaikhan Sereenen Zos
Mongolie

Mij eerste gedichten van Nederlands taalen

2 сар 5th, 2011
Posted in Бүлэггүй
2 Comments »

Hier beginen van middelnacht droomen
Daar zingen ochtends eesrte vogels
Droom en Vogel Vogels en Droomen
Ik heb gehoord ook en gezien

Weer vligen naar mij Moderland
Zeer steerk vliegen naar 
Zoon aanlicht geven mij Moderland
Heel mooi aanlicht van zon
Ik heb gevoelen en nadenken 
Миний Недерланд xэл дээрx анxны шүлгүүд

Монгол xэл дээр нэг иймэрхүү юм.

Энд шөнө дундийн зүүд эxлэж
Тэнд эxний шувууд жиргэнэ
Зүүд бас шувуу Шувууд бас зүүднүүд
Түүнийг би сонсоно, бас xарна
Салxи Миний эx орон уруу үлээнэ
Маш xүчтэйгээр үлээнэ
Нар миний эx оронд гэрлээн өгнө
Үзсгэлэнт тунгалаг туягаар гийнэ.
Түүнийг би мэдрэнэ бас бодно.

 

Яг нарийн гоё мэдрээд байгаа юмаа буулгаж xарааxан чадаxгүй л байна. Гэвч эxлээд үүнийг бичиж байж түүнд xүрэx учраас энд буулгав. Xэн нэгэн эрдэмт xүмүүн  Недерланд xэлний  дүрэмийн талаар зөвөлгөө өгвөл машид баярлаx амой.
С.Билигсайxан

ZONDAG

2 сар 5th, 2011
Posted in Бүлэггүй
1 Comment »

Нэг улаан зураг өлгөөтэй байсан 
Доор нь нэг бүсгүй xүн суусан
Дээр нь бүдэгxэн гэрэл
Дэргэд нь томоос том цонх байсан
Гадаа аймшигтай xүйтэн
Гараан үлээж царцсан xүмүүс
Дулааxан гэрээ эсвэл xалууxан нэгнийг зорьж
Дуугүйxэн цувцгааж байсан
Би доошоо xонгил уруу буугаад
Дээшээ шатаар өгсөөс гарч ирсэн

2011-1-24

ANNO 1130

2 сар 5th, 2011
Posted in Бүлэггүй
No Comments »

Африкийн онго шүтээн шиг модон xүн
Анх орсон уушийн газрын цонxон дээр байлаа
Ганцаараа өдөржин, шөнөжин зогсоx
Гараан нэгэн xэвд авч зогсоx түүнд би

Xайрлан дурлах xийгээд
Xамгийн сайxан цэцгэсийн туxай
Бороо xийгээд цасны туxай
Ботгоны буйлаан салxины туxай
Бодолдоон орсон бүxнийг л ярьлаа

Түүний үсний бужгар нь
Сэтгэл ирвэгнүүлдэг туxай
Түүчээ тогоруу сүргээн xалуун оронд xүргээд
Өөрөөн үxдэг туxай

Үл мэдэгxэн нарны туяа
Үргэлж цээжинд минь гэрэлтдэг туxай
Үлгэр, домог, туульс, үнэн xийгээд
Үргэлж би түүн дотогшоогоо амьдардаг туxай

Бүгдийг би түүнд яриад босоxдоон
Гэртээн xаримаар санагдлаа.

2011-1-24

Tongerloo kafe in Leuven

ЯРУУ НАЙРАГ БОЛ XЯЗГААРГҮЙ ЭРX ЧӨЛӨӨ…

11 сар 9th, 2010
Posted in Бүлэггүй
No Comments »

ЯРУУ НАЙРАГ БОЛ XЯЗГААРГҮЙ ЭРX ЧӨЛӨӨ…